Москва дахь АНУ-ын Элчин сайд Жон Хантсман өчигдөр буюу ням гарагт загалмайтны шашны харзны усанд орох ёслолд оролцлоо. Тэрбээр гэр бүлийнхний хамт Воскресенский Ново-Иерусалимский сүмд очсон байна. Энд тэрбээр эхнэр хүүхдийн хамт лаа асааж, бурханд залбирсны дараа дипломат төлөөлөгчийн газхын ажилтнуудын хамт Истра голд очиж, усанд шумбажээ.
Жон Хантсман уснаас гарч ирэхдээ зузаан цэнхэр халат өмсөж, орос эсгий гутал угласан байна. Тэрбээр харзны усанд шумбасандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “хэзээ ч мартагдашгүй туршлага боллоо” хэмээн тэмдэглэжээ. Америкийн бусад дипломатууд ч Элчин сайдын жишээг дагасан байна.
“Би үүнийг хэзээ ч мартахгүй. Харзны усанд шумбах нь надад асар их сэтгэгдэл төрүүллээ. Энэ үнэхээр Оросын агуу уламжлал юм байна. Би орос уламжлалын шинжээч ч болж магадгүй” хэмээн мэдэгджээ. Тэрбээр хоёр улсын уламжлалаа сайн ойлгох нь хүмүүс хоорондын харилцааг хөгжүүлэхэд тустай гэж өгүүлжээ.
2 comments
HATGAA TUSAJ UHEHNE UU
хэсэг янкууд хурдан чадрах нь дээ, харзны усанд ороод урт насалсан хүн байдагг үй юм