05-5.jpg

2020-01-15 13:00
Ээлжит УИХ-ын сонгуулийн жилийн эхэнд улстөрийн намууд нэр дэвшигчдэд баримтлах бодлогоо ил зарлаж эхэллээ. Ардчилсан нам нэр дэвшигчиддээ 100 сая төгрөг урьдчилан тушаах болзол тавьж, энэ мөнгөө 100 гаруй гишүүнээс хураан авчээ. Намын дарга С.Эрдэнийн “мэдлэг чадвартай ч мөнгөгүй хүн улс төрд хол явахгүй” гэдгээ ил шулуун хэлсэн үг олон нийтийн сүлжээнд тарж, иргэдийн дургүйцлийг […]

05-17.jpg

2019-12-26 16:29
Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн /2019.12.26/ хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууслаа. Хугацаа нь дуусч буй Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын дээд шүүхээс санал болгож байсан юм. Есөн хүний бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийн цэцийн орон тоонд нөхөн томилгоо хийх асуудал өнөөдрөөс яригдаж эхэлж байна. Шинэ гишүүдийг Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ томилох юм. Цэцийн суларсан хоёр орон тоон дээр […]

013-6.jpg

2019-12-18 11:25
Хувийн эзэмшлийн “Монроуд” компаниа авто замыг барих тендерт ялуулж, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяртай хамт албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан хэргээр шалгагдсан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хэвлэлд ярилцлага өгчээ. Тэдний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгоод байгаа. Хэрэг хэрэгсэхгүй болсон нь Б.Гарамгайбаатар гэдэг хүнд ам нээх боломжийг бүрдүүлсэн бололтой […]

1namnam-1024x683.jpg

2019-12-17 12:06
Ардчилалын архагууд нэг л эвгүй. “Квот” олдохгүй бол нам байгуулаад “өрх тусгаарлалаа” шүү гэж намаа “шантаажилж” хэд хэдэн сонгуулийн ард амжилттай гарцгаасан. Энэ удаа ч дээрх жишиг давтагдаж, Н.Алтанхуяг “Алтангадас”-аа нам болгоно, Э.Бат-Үүл нь “Гэр хороолол” хөдөлгөөнөө нам болгоно хэмээн намын дарга С.Эрдэнээ дарангуйлж байна. Монгол Улсын дээд шүүхэд одоогийн байдлаар 35 нам бүртгэлтэй байгаа. […]

05-10.jpg

2019-12-16 11:47
УИХ-ын сонгууль дөхсөн цагаар улстөрчид хөдөлгөөнд орж, нэр дэвших тойрогийн эрэлд гарч эхэлжээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан болсон талаар мэдээллийн сайтууд бичсэн байна. Т.Аюурсайхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга болохын тулд дүүргийн намын хороог хуралдуулсан бөгөөд намын хорооны 89 гишүүндээ хөөгдөн гарсан талаар тус мэдээнд […]

78705068_431359024412931_1128947353642860544_n.jpg

2019-12-12 16:21
Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгогдсон байж магадгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байна хэмээн АТГ-ын дэд дарга, тэргүүн комиссар Ж.Батсайхан хэвлэлийнхэн ам алджээ. Манай байгууллага Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах хүсэлтээ Прокурорт гаргасан нь үнэн. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг эрэн сурвалжлах ажил 2-3 төрлөөр […]

02-13.jpg

2019-12-09 17:24
Хагас жилийн дараа УИХ-ын сонгуулийн кампанит ажил эхэлнэ. Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй төрийн албанд ажилладаг этгээд сонгуулийн жилийн 1 сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа татгалсан байх ёстой. Сонгуулийн хуульд баригдсан улстөрчид албан тушаалаа орхиж, намын байраа эргэхэд 20 гаруйхан хоног үлдээд байна. Тэдний зарим нь ажлаа өгөх нь гэсэн мессежийг […]

О.Баасанхүү-1024x683.jpg

2019-12-05 14:16
Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдохоор яригдаж буй Болдын Амарбаясгалан нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн багш аж. Гэхдээ эрхэм гишүүн багшийнхаа мэдлэгт тийм ч сэтгэл хангалуун байж чаддаггүй бололтой. Тэрбээр “Та бол миний багш байсан. Мэдлэгийн хувьд гологдохгүй байх. Цаг хугацаа таныг харуулна, амжилт хүсье. Юу ч таны дарга, найз биш шүү. Улс төрчдийн нөлөөлөлд орж болохгүй […]

zi_twitter-1024x683.jpg

2019-11-29 14:40
Монголын улстөрчид хаа яваа газраа хэрүүл шуугиан тарьж, талцал хуваагдлыг бий болгож байдгийн нэгэн жишээ З.Энхболдын твиттерт “шидсэн чулуу” байлаа. Түүний “шидсэн чулуу” “бай”-гаа онолгүй өөр газар бууж твиттерийг талцуулаад байна. Улстөрчдийн хошуу дүрсэн салбар бүрт хэрүүл тэмцэл, талцал хуваагдал, үзэн ядалт, хорон муу санаа цухалздаг болсон нь “Бадарчин явсан газар балагтай” гэдэг үгийг сануулж байна. […]

011-6.jpg

2019-11-28 14:19
Өмгөөлөгч Б.Мэргэн өөрийн ФБ хуудастаа ийм мөрүүдийг үлдээжээ. Авилга, хээл хахуулийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд эрс өсч, үүнд холбогдсон цагаан захтнуудын нэр хүнд нийгэмд эрс унасан. Өмгөөлөгч Б.Мэргэн ийм хэргийн шүүх хуралд орсон бололтой доорх постыг цахим хуудастаа бичжээ. Цахим хуудас дахь постыг сийрүүлье: Нэр төргүй хүний нэр төрийг сэргээнэ гэж юу байдаг юм” гэх […]