Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн /2019.12.26/ хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууслаа. Хугацаа нь дуусч буй Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын дээд шүүхээс санал болгож байсан юм. Есөн хүний бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийн цэцийн орон тоонд нөхөн томилгоо хийх асуудал өнөөдрөөс яригдаж эхэлж байна.
Шинэ гишүүдийг Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ томилох юм. Цэцийн суларсан хоёр орон тоон дээр академич С.Нарангэрэл, АН-ын гишүүн Р.Гончигдорж нарын нэрс яригдаж эхэлсэн мэдээг хэвлэлүүд цацаж эхэллээ. Р.Гончигдорж нь энэ жил 63 настай бөгөөд 2015 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгож өгнө үү гэсэн өргөдлийг бичиж байсан, улс төрийн карьерын төгсгөлөө Үндсэн хуулийн цэцэд үргэлжлүүлэх санаатай нэгэн юм.
1 comment
Ih hussen hund buu bolomj olgo 3 gishuun geech 1 n hoshnogobayar