Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компани нэрээ өөрчилж, “Бүрдэл Майнинг” болжээ. Тус компанийн нэрээ өөрчилсөн шалтгааныг “муу нэрээ хусах үйлдэл” хэмээн олон нийт хардах болов. Энэ жил гэхэд тус компанийн таван ажилтан үйлдвэрийн ослын улмаас амиа алдсан байдаг.

Тодруулбал, 2019 оны гуравдугаар сард тус компанийн ашигт малтмалын олборлолтын ил уурхайд нуралт болж дөрвөн хүн амиа алдсан. Мөн энэ сарын 6-ны өдөр тус уурхайн ажлын талбайд трос тасарч 26 настай залуу бас амиа алдлаа.

Эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Засгийн газар тус компанийн үйл ажиллагааг зогсооно гэж албан ёсоор мэдэгдсэн. Гэвч одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа нь иргэдийг гайхшруулсаар байгаа юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн