Хувийн эзэмшлийн “Монроуд” компаниа авто замыг барих тендерт ялуулж, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяртай хамт албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан хэргээр шалгагдсан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хэвлэлд ярилцлага өгчээ.
Тэдний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгоод байгаа. Хэрэг хэрэгсэхгүй болсон нь Б.Гарамгайбаатар гэдэг хүнд ам нээх боломжийг бүрдүүлсэн бололтой юм. Тэрээр:
-Би зургаан жил шалгууллаа. Үүнийг олон удаа тайлбарлах гэж оролдсон боловч харамсалтай нь өнөөдрийн нийгэм хүлээж авахгүй байна л даа. Шалгах ёстой шалгалтаар нь орсон. Айгаад, эмзэглээд байх юм алга. Ширэндэв гэдэг прокурорын дарга шийдвэр гаргасан. Хэрэг хийгээгүй гэдгээ би 100 хувь мэдэж байсан учраас үүнд огтхон ч эргэлзээгүй. Гэтэл намайг хэрэг хийчихсэн мэт хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мултарчихсан мэт ярьж байгаа.
Хөөн хэлэлцэх хугацаагаар сайхан шоудаж байна, аль ч намынхан. Хуульч хүмүүс тайлбар өгөх болов уу гэж би их удаан ажиглаж байгаа. Хуульчид хүртэл үүн дээр тоглолт хийдэг болсон. Иргэний, эрүүгийн гэх мэт бүх л хуульд тохирсон зүйл заалт, тогтсон хугацаатай байдаг юм байна. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор эд нар нэг зүйлийг ярихгүй байгаа. Тухайн асуудлыг шалгаж байгаа бол хуулийн хугацаа гээч зүйл байна. Хуулийн хугацаандаа багтааж шалгаж чадаагүй, шалгаад илрүүлж чадаагүй бол төр уучлалт гуйдаг ном байна. Тэр ном нь энэ хөөн хэлэлцэх хугацаа юм байна. Нэг ёсондоо төр өөрөө уучлалт гуйгаад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгодог заалт байна хэмээн өгүүлжээ.
Хөгжлийн банкны мөнгийг үр дүнгүй зарцуулсан хэрэгт буруутгагдаж байсан авлигын хэрэгт сэжиглэгчдийн хэрэг эхнээсээ цагаадаж, тэд төрөөр уучлал гуйлгах арга чаргаа өрнүүлээд эхэлжээ.
1 comment
Сказочный далбоёб! И зачем только из больницы выпустили