Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хорооллын есдүгээр байрны 9 давхраас 27 настай эрэгтэй амиа хорлох гэж оролджээ.
Тодруулбал, өчигдөр /2019.12.17/ настай Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ есөн давхар байрны дээврээс үсрэх гэж байсныг хүмүүс харж Нийслэлийн Онцгой байдлын газарт дуудлага өгснөөр аварч чадсан байна.
Мөн өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 8Б байранд иргэн А-ын байр шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн зургаан алба хаагч таван минут ажиллаж унтраасан бөгөөд утаажилтын бүсээс 11 настай эмэгтэй Д, есөн настай эмэгтэй О нарыг эсэн мэнд гаргасан байна.