541.jpg
2022-01-10 17:25
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны нэгдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 218 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ. Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 347 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд найм мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, […]

74-10.jpg
2022-01-10 17:12
Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд гал түймрийн 30, аврах ажиллагааны 5, нийт 35 удаагийн дуудлагыг НОБГ-т ирүүлжээ. Үүний дагуу Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрээс 970 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж ажилласан байна хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

712-16304034200k74q1iRjXFHAx2K5qWO-1.jpg
2022-01-10 13:38
МАН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан Хууль зүйн Сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх FATF-ын өмнө бид хэд хэдэн үүрэг хүлээсэн. Тэр дундаа энэ 2022 оны эхний хагаст багтаж гүйцэтгэх үүрэг бий. Энэ нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, барьцаалан зээлдүүлэгчдийг […]

unnamed-1.jpg
2022-01-07 16:28
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс “Бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байж болзошгүй гэх хэрэгт Д.Нямхүүг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр баривчилжээ. Прокуророос ирүүлсэн хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн материал, прокурорын санал зэрэгтэй танилцаад Д.Нямхүүг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн […]

content_img_3490_700.jpg
2022-01-07 15:07
“ТА АМЬДРАЛАА СОНГОХ УУ, ТҮЛХҮҮРЭЭ СОНГОХ УУ” нөлөөллийн аяны хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр гудамж замын хяналт шалгалтаар 21 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 18 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэжээ. […]

download-3.jpg
2022-01-07 12:17
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг Авлигатай тэмцэх газраас шалгаж, цагдан хорьсон. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Одоогоор түүнийг 48 цаг түр саатуулчихсан байгаа. Хэргийг нь манай Мөрдөн шалгах хэлтэс дээр шалгаж байна” гэв. Хуулийн байгууллагын эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Д.Нямхүүг үргэлжлүүлэн цагдан хорихгүй. Түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсоноос гадна төрийн өмчийг хувьдаа […]

e133ee9268cbbb8de73e464184b7d81d.jpg
2022-01-07 11:44
Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг Дорноговь аймагт гарсныг илрүүлжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 30 настай иргэн агнахыг хориглосон хулангийн мах хадгалж байсан үйлдлийг илрүүлж, тус аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хулан адуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Ховор […]

.jpg
2022-01-07 10:15
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Монгол Улсын эрүүгийн ял, шийтгэлийн бодлогод хийгдэж буй шинэчлэл, өөрчлөлттэй уялдуулан, эрүүгийн ял гарцаагүй байх нөхцөлийг бүрдүүлэх, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх” чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 01 дүгээр […]

unnamed-1.jpg
2022-01-06 15:08
АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг шалгаж эхэлжээ. Мөн түүнийг хорьж саатуулан шалгаж буй тухай мэдээлэл гарсан юм. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн. Харин хорьсон эсэх нь мөрдөн байцаалтын нууц” гэв. Тодруулбал, 2020 онд ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан хэрэг нь нотлогдсон […]

fYYEabjPPdoAqzqNFuuV-small.png
2022-01-06 13:01
Хөх хотын Консул асан Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал прокуророос шүүхэд ирүүлжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс саналыг хэлэлцээд 2022 оны нэгдүгээр сарын 6-наас эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 […]