жаргалсайхан.jpg

2022-06-15 14:14
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир спортын улсын хорооны даргаар гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайханыг томиллоо. Биеийн тамир спортын улсын хорооны дарга байсан гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд Монгол улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон. Мөн хоёр газрыг нэгтгэх шийдвэр гаргасан байна. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн […]

crossfit.jpg

2022-06-13 14:00
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “976 Mongolian Throwdown 2022” кроссфитийн нээлттэй тэмцээн болно. Тэмцээнд Монголын кроссфитийн шилдэг 50 тамирчин оролцож, эрэгтэй RX, эмэгтэй RX, эрэгтэй 35+ RX гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлдөнө. Мөн урилгаар олон улсын тамирчид оролцох аж. Энэ сарын 18-нд болох уг үйл ажиллагааг олон улсын жишгээр задгай талбайд зохион байгуулж байгаагаараа онцлог билээ.

sarul2.jpg

2022-06-13 13:00
Пара хөнгөн атлетикийн гран-при тэмцээн энэ сарын 9-10-нд Франц улсын Парис хотод боллоо. Тус тэмцээний бөөрөнцөг түлхэлтийн төрөлд үндэсний шигшээ багийн тамирчин Д.Саруултөгс хүрэл медаль хүртлээ. Тэрбээр мөн зээрэнцэг шидэлтийн төрөлд дөрөвдүгээр байрт орсон байна. Ийн Д.Саруултөгс дээрх амжилтаараа Азийн наадамд оролцох эрхээ авлаа.

buh-1280x574.jpg

2022-06-12 20:59
Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо. Барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Давс сумын харьяат, “Аврагч” СХ, “ТЭЦ-4” ТӨХК, “Гацуурт” групп, “Тун Мэнд” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, […]

bat.jpg

2022-06-12 12:41
Холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо UFC-ийн аваргын бүсийн төлөөх 275 дахь тэмцээн өнөөдөр /зургаадугаар сарын 12/ өглөө 06:00 цагаас эхэлсэн. Тэмцээний гол тулаануудын нэг нь Монголын тулаанч Д.Батгэрэл Өмнөд Солонгосын тулаанч Кьюн Хо Кан нарын хооронд болов. “Талын шуурга” Д.Батгэрэл гурван үеийн турш цохилтоор илүүрхсэн ч гурван шүүгчийн нэгдсэн саналаар ялагдлаа. Энэ нь түүний […]

oron.jpg

2022-06-11 11:00
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурийг толилуулах гэж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг Төрийн шагналт Х.Билэгжаргал зохиосон юм. “Ламбугайн нулимс” дуурийг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан тавьж, анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглосон бөгөөд урлагийн […]

enh.jpg

2022-06-10 17:21
Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням агсны “Миний л амьдрал” номын нэмж засварласан хоёр дахь хэвлэлийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. 2015 онд гарсан номын эх хувилбар дээр гуравдугаар бүлгийг нэмж хайртай дотны хүмүүс, хамтран зүтгэгч, үнэнч фанатууд, шавь нар, багын найз нарынх нь дурсамжийг багтаасан байна. Нэрт тайлбарлагчийн хувьд 2008 онд “Үүнийг л гайхамшиг гэнэ дээ” […]

amar-1.jpg

2022-06-10 16:39
Дэлхийн алдарт “Ла Скала” театр зургаадугаар сарын 8-нд 2022-2023 оны улирлын тоглолтуудаа зарлалаа. Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшингийн хувьд энэхүү театрт томоохон хоёр уран бүтээлд дуулахаар болсон байна. Тухайлбал, Италийн агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн баритон хоолойнд зориулан бичсэн оргил бүтээлүүдийн нэг “Макбет” дуурийн Макбетад болон Умберто Жорданогийн бүтээл “Андре Чениер” дуурийн Жерардын дүрүүдийг бүтээхээр болсон […]

uran.jpg

2022-06-10 14:21
Нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” сонгодог бүжгэн жүжгийн хөгжмийг хөгжмийн продюсер Ё.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, Монголын контемпорари балетын хөтөлбөрийн бүжигчид амилуулж, ижил нэрт контемпорари балетыг үзэгчдэд хүргэсэн билээ. “Уран хас” контемпорари балетыг энэ зургаадугаар сарын 22, 23-ны өдөр 18:30 цагт “Корпорэйт […]

shine1.jpg

2022-06-10 12:51
Боксын ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулааны “One championship” холбооны тамирчин З.Шинэчагтга нар 600 сая төгрөгийн бооцоотой тулалдахаар болсон билээ. Тэгвэл З.Шинэчагтга ялалт байгуулбал бооцооны мөнгөний тодорхой хувийг сайн үйлсэд зориулахаар төлөвлөж байгаа ажээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Би ялалтыг авбал тулааны бооцоот мөнгөний тодорхой хувийг сайн үйлс буюу хандивт зориулна. […]