Ардын хувьсгалын 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодоглох 1024 бөхийг маргаашаас бүртгэж эхэлнэ. Бүртгэл 2022 оны долоодугаар сарын 7-9-ний 10:00-19:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдах бөхчүүд цолын үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ гэж Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
Улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн урьдчилсан тоог бөхийн гал, дэвжээний удирдлага, дасгалжуулагч нар зургаадугаар сарын 28-ны дотор бичгээр болон МҮБХ-ны албан ёсны хаягаар ирүүлээд байгаа юм.