diddy.jpg

2017-12-07 12:17
“Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн үнэтэй дуучдыг нэрлэлээ. Тус жагсаалтад Diddy нэрээрээ алдартай Америкийн рэппер Шон Комбс тэргүүлсэн байна. Хип хоп дуучны нэг жилийн орлого 130 сая доллар болсон байна. Хоёдугаар байрт дуучин Бейонсе 105 сая долларын орлоготойгоор оржээ. Харин гуравдугаарт Канадын рэппер Дрейк 94 сая доллараар бичигджээ. Түүнчлэн этиоп гаралтай канад дуучин The Weeknd 92 […]

Gantogoo.jpg

2017-12-05 16:21
“Яг түүн шиг II” шоуны шилдэг оролцогч, үзэгчдийг байлдан дагуулж чадсан С.Гантогоо хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиунтай хамтран ажиллахаар болжээ. Тэрбээр ийнхүү эх орондоо анхны дуунаас бүтсэн шинэ цомгийнхоо бэлтгэлд орж байна.  

sigal.jpg

2017-12-05 10:03
Америкийн нэгэн сувгийн реалити-шоуны үеэр жүжигчин Стивен Сигал олноос үргэлж нууцалдаг эхнэр, хүүгээ танилцуулж, олныг гайхшируулсан түүхтэй. Тэрбээр монгол бүжигчин Б.Эрдэнэтуяа гэгч бүсгүйтэй ханилан суугаад гурван жил болсон бөгөөд хүү нь өдгөө ой хоёр сартай гэж байлаа. Сигал эхнэртэйгээ найман жилийн өмнө Монголд ирэхдээ танилцсан гэнэ. Хүүдээ Күнз хэмээх нэр хайрлажээ. Энэ бол жүжигчин эрийн […]

Anhtsetseg.jpg

2017-12-04 12:40
Хүндийн өргөлтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг жинд оролцож буй ОУХМ М.Анхцэцэг огцом өргөлтөөр 107 кг өргөж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо. Ийнхүү Монгол Улс хүндийг өргөлтийн түүхэн дэх дэлхийн аваргын анхны медальтантай болж байгаа юм. Түүний нуруу гарын бэртэл бүрэн эдгээгүй ч тэмцээнд ийнхүү амжилттай оролцож чадлаа.

sodnompiljee.jpg

2017-12-04 09:48
“Рио 2016” паралимпийн хүрэл медальт, Дэлхийн цомын аварга МУГТ Э.Содномпилжээ Мексик улсад болж буй Пауэрлифтингийн 2017 оны Дэлхийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Мексикийн нийслэл Мехико хотод Пара Пауэрлифтингийн болон Усанд сэлэлтийн ДАШТ зохиогдож байгаа юм. Монголын пауэрлифтингийн түүхэнд Олимпийн болон Дэлхийн цомын анхны алтан медалийг авч ирсэн Содномпилжээ мөн л ДАШТ-ээс анхны медалийг хүртсэн тамирчин […]

Untitled-2.jpg

2017-12-04 09:36
Чөлөөт бөхийн 2017 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотын “Ice Palace Arena”-д боллоо. 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, БНХАУ, Швед, АНУ, Украин, Азербайжан гэсэн найман улсын баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөхөд манай эмэгтэй бөхчүүд хүрэл медаль хүртэв. Манай эмэгтэй бөхчүүд энэ жилийн тэмцээнд БНХАУ, Азербайжан, Украинтай “В” хэсэгт […]

Untitled-1.jpg

2017-12-04 09:28
-Их аварга Харүмафүжи Кохэй зодог тайлснаа зарлалаа. “Чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” хэмээн тэрбээр 30 орчим секунд бөхийж хэлжээ- Харүмафүжи сүмогийн их аварга буюу японоор ёкозүна байсан юм. Аравдугаар сарын 25-нд тэрбээр бааранд өөрөөсөө залуу бөх рүү халдаж, тархийг нь хагалсан бололтой. Цагдаагийнхан болсон явдалд мөрдлөг шалгалт хийж, Японы хэвлэлүүдэд түүний тухай гарчигтай нийтлэлүүд алаглах […]

Amartuvshib.jpg

2017-12-03 11:00
Токиогийн Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -60кг-д зодоглосон гавьяат тамирчин Д.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд энэхүү тэмцээнээс анхны медалиа хүртэж байгаа нь энэ юм.  Тэрбээр тэмцээний хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны жүдоч Ибраев Рустамтай барилдаж нэмэлт цагт торгуулиар ялжээ.

kinoo.jpg

2017-12-02 14:17
Жүжигчин Г.Ундармаагийн найруулсан ганц бие бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг “Single ladies”  уран сайхны киноны гуравдугаар анги нээлтээ хийж багагүй шуугиан тарьсан билээ. Тус киноны уран бүтээлчид энэхүү киногоо Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэнд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Тэд энэ ондоо багтаан “сюрприз”-ээ барих гэнэ. Тус киног өнгөрсөн сард БНСУ-ын Гуанжү, Сөүл хотын кино театруудад гаргасан бол […]

top.jpg

2017-11-30 09:56
Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадам 30 дахь жилдээ өчигдөр Соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө. Монголын үе үеийн “Топ” тодотголтой шилдэг загвар өмсөгчдийг шалгаруулдаг тус наадам энэ жил “Агаарын бохирдлыг шүүх” маскны загварын уралдаан зарласнаараа онцлогтой. Энэхүү загварын гуравдугаар байрт загвар зохион бүтээгч  Б.Энх-Оч “Fight”, дэд байрт О.Оюунтөгс “Хийморь”, тэргүүн байрт  М.Жаныдайзын […]