Пёнчаны өвлийн Олимпод Хойд Солонгосоос уран сайхны ирж магадгүй болсон. Тэгвэл өнөөдөр болох Өмнөд Солонгос, БНАСАУ-ын хэлэлцээрээр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.
Хойд Солонгосын талаас “Моранбон” эмэгтэйчүүдийн хамтлагаа явуулж мэдэхээр байгаа аж. Тус хамтлагийн гишүүдийг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өөрөө сонгодог бөгөөд дуунд нь их дуртай гэнэ. Харин хамтлагийн дууны сэдвийг эрх баригч намаас сонгодог юм.