МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн хандив цуглуулах ажлыг хэлэлцлээ2017-04-24 18:49МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хандивыг цуглуулах асуудлыг хэлэлцэн, Ажлын хэсэг байгуулжээ. Ахлагчаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг томилсон байна.Дэлгэрэнгүй
БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2017-04-24 18:20ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалтад оролцох БНСУ-ын ГХЯ-ны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан Элчин сайд Хан Донг-ман тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав. Тэрбээр консулын зөвлөлдөх уулзалт нь хоёр талын консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, зорчих нөхцөл зэрэг […]Дэлгэрэнгүй
Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уузалт боллоо2017-04-24 18:04УИХ-ын гишүүн, УИХ дахь Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч А.Ундраа, гишүүн М.Оюунчимэг нар өнөөдөр (2017.04.24)Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уузалтад оролцлоо. Гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг нар Канад Улсад Эрх зүйн орчинг сайжруулах шилдэг туршлага судлах аялал болон АНУ-д Уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын манлайлагчдын хөтөлбөрт хамрагдсан юм. Олборлох […]Дэлгэрэнгүй
АН амаа барьж, амиа алдахад хүрэх нь2017-04-24 17:03Монгол моодонд орж, ёстой л монос цэцэглэх цагаар АН төрийн эрхэнд гарсан. Гадна, дотноос босгосон хөрөнгөөрөө үе үеийн Засгийн газруудаас хамгийн баян нь гэх тодотголыг ч зүгээд амжсан нь ч бий. Харамсалтай нь, гуравхан жилийн дотор Монгол модоо барьж, эдийн засаг нь сэхэл авахгүй болтол нь хүнд цохилтод оруулж, өөрсдийнхөө халаасыг түнтийлгээд буух нь тэр. […]Дэлгэрэнгүй
БНЭУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав2017-04-24 16:29Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.04.24) Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Н.Энхболд Элчин сайд Суреш Бабугтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг онцлов. Элчин сайд Суреш Бабуг Байнгын хорооны дарга Н.Энхболдыг […]Дэлгэрэнгүй
МАН-ын бүлэг 17:00 цагт үргэлжлүүлэн хуралдана2017-04-24 16:06УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнө Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж түр завсарлалаа. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төсөл, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Намын бүлэг 17:00 цагт үргэлжлүүлэн хуралдах юм байна. Үдээс хойших хуралдаанаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх аж.Дэлгэрэнгүй
Зэвсэгт хүчний жанжин штабын хурандаа нарт хариуцлага тооцжээ2017-04-24 14:33Энэ сарын 5-нд Тавантолгой дахь сургалтын төвд болсон хэрэгт холбоотой албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлжээ. Энэ шийдвэрийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчний Жанжин штабын дэслэгч генерал Д.Даваад үүрэг болгосны дагуу өнгөрсөн баасан гаригт (2017.04.21) ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралджээ. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Өнгөрсөн өвөл хугацаат […]Дэлгэрэнгүй
Л.Эрдэнэчулуун: МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших санал ирсэн2017-04-24 14:16[starbox] МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга Н.Энхбаярыг өрсөлдүүлэх боломжгүйд хүрвэл Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууны нэрийг дэвшүүлэхээр ярьж байна гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдэв. Энэ талаар Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас тодрууллаа. -УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Таныг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэж мэдээллээ. Энэ тухай Танаас лавлах гэсэн юм? -МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших санал […]Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү коридорт ажлаа явуулж байна гэв2017-04-24 12:52УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. УИХ-ын Тамгын газраас О.Баасанхүү гишүүнд өнөөдөр (2017.04.24) албан өрөөгөө суллаж өгөхийг шаардсан албан тоот ирсэн байна. Тиймээс О.Баасанхүү гишүүн Төрийн ордны коридорт ширээ сандалаа байрлуулаад энэхүү мэдээллийг хийж байна гэдгээ хэлэв. Мөн “Сүүлийн үед би УИХ дээр хэлэлцэж буй хэд хэдэн асуудалд шүүмжлэлтэй хандсан. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын […]Дэлгэрэнгүй
УИХ дахь намын бүлгүүд хуралдана2017-04-24 09:38Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд ээлжит хуралдаанаа Төрийн ордонд хийнэ. хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгүүд хуралдана. Ардчилсан намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Харин УИХ дахь МАН-ын бүлэг Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Ажлын хэсгийн хуралдаан -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг […]Дэлгэрэнгүй