МАН-1.jpg

2017-07-08 17:29
МАН-ын Удирдах зөвлөл өргөн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Яг одоо УИХ дахь намын гишүүд Тусгаар тогтнолын ордонд шуурхай хуралдаж  байна. Албан ёсны эх сурвалжийн мэдээлж буйгаар хурлын дараа албан ёсны мэдэгдэл гаргах аж. Өчигдөр болсон  Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай холбогдуулан МАН байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.

mongol.jpg

2017-07-08 15:09
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нар өнөөдөр уулзаж, шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг долдугаар сарын 10-нд зохион байгуулах талаар санал нийлжээ. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твийтер хуудаснаа ингэж жиргэжээ.  

gadaad.jpg

2017-07-08 13:15
СЕХ гадаадад байгаа монгол иргэдийн өглөөний нислэгт дипломат шуудангаар тээвэрлэгдэж ирсэн саналыг тоолж байна. Гадаадад амьдардаг 7200 сонгогч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байгаа. Гадаадаас саналын хуудас авчрах дуусах хараахан болоогүй байна. Учир нь Европын зарим орноос ирэх сонгогчдын саналыг тээвэрлэсэн “Тurkish airlines” компанийн нислэг орой 23:00 цагийн үед “Чингис хаан” нисэх […]

AN.jpg

2017-07-08 11:42
Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга 50.6, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд 41.2 % санал аваад байна. СЕХ сонгуулийн дүнг албан ёсоор зарлаагүй ч дүнд нэг их өөрчлөлт орохгүй гэж АН үзэж байгаа. Яг одоо УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд хуралдахаар цуглаж байна.  

UIH-1.jpg

2017-07-08 11:20
Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэх юм. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл; Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл; “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл; Төрийн албаны […]

MONGOLIA-2017.jpg

2017-07-08 10:47
Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр орой мэдээлэл өгөхдөө Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын дүнг өнөөдөр (2017.07.08) 12.00 цаг орчимд зарлана гэж байв. Европ, Азийн орнуудад санал өгсөн гадаадад байгаа монголчуудын саналын хуудсыг онгоцоор хүлээн авч тоолоод эцсийн дүнгээ гаргах байв. Өглөө зарим улсад буй монголчуудын саналыг хүлээн авсан СЕХ тооллогын бэлтгэл ажилд орсон байна. Гэвч […]

SEH-1.jpg

2017-07-08 00:12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын урьдчилсан дүнг  Сонгуулийн ерөнхий хороо шууд дамжуулан үзүүлж байна. Улсын хэмжээд 1982737 сонгогч 1984 хэсгийн хороонд санал өгөх ёстой байснаас 1181000 хүн санал өгсөн гэж СЕХ мэдээлж байна. Маргааш ази, европын орнуудаас гадаадад байгаа монголчуудын санал онгоцоор ирэх тул санал өгсөн сонгогчдын тоонд өөрчлөлт орно гэж СЕХ мэдээлэв. […]

Vote.jpg

2017-07-07 22:37
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусч, гадаад дахь монголчуудын саналыг тоолж байна. Маргаас алслагдмал зарим улсаас 11.00 цагт сүүлчийн саналын хуудас дипломат шуудангаар дамжиж ирэх аж. Хилийн чанадад 140 мянга гаруй иргэн оршин суудаг гэх бүртгэл бий. Тэдний 10 хүрэхгүй хувь нь долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцсон байна.