Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснөөсөө хойш яг нэг сарын дараа, өчигдөр (2017.08.10) МҮОНТВ-д ярилцлага өглөө. Хэвлэл мэдээлэлд анх удаа өгсөн ярилцлагаас түүний байр суурь цухас боловч харагдах биз ээ. Хөрш орнуудад төдийгүй гадныханд “популист” хэмээн танилцуулагдсан Ерөнхийлөгчийн оффшорын асуудал, Төмөр замын төслийн мөнгөтэй холбоотой дуулиан, гадаад айлчлал, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг асуудалд өгсөн хариултаас товчлон хүргэе.
Оффшор бүст хадгалагдсан гэх хөрөнгийн тухайд: Оффшор бүсээс мэдээлэл авах янз бүрийн арга бий. Саяхан Пакистаны ерөнхий сайд оффшор бүст хөрөнгөтэй гээд манайхантай зэрэг зарлагдсан. Англид хүүхдүүдийнхээ нэр дээр байртай гэдгээр огцорч байна. Мөн германууд таван сая еврогоор 11 сая хуудас цаас панама пеперсаас авсан.
Энэ мөнгөний л ажил. Гүйцэтгэх ажил юм шиг байна лээ. Гэхдээ энэ бүхнийг нарийн яриад яахав. Ажилладаг хүмүүс нь ажиллах байх. Монгол Улсын Засгийн газар буюу Ерөнхийлөгч, прокурор нь үүнийг хүсэх ёстой. Өмнө нь хүсэлт явуулж байгаагүй юм билээ. Бидэнд оффшорын хууль байгаагүй. Нэгэнт хууль байхгүй юм чинь гээд хөрөнгө мөнгөө тэр бүст хадгалж байсан байж болно. Хуульгүй байсан учраас тэдэнд хоног хугацаа өгч байгаа санаа юм.
Төмөр замын төсөл болон төслийн мөнгөтэй холбоотой хуулийнхан шалгаж байгаа хэрэг: Бид далайд гарцгүй орны хувьд төмөр зам гэдэг эдийн засгийг тэлэх, экспортыг дэмжих хамгийн том хөтөлбөр. Хамгийн том бүтээн байгуулалт. Харамсалтай нь олуулаа нийлж байгаад өнөө бүлэглэл зогсоосон. Үүнийг явуулах ёстой. Төмөр зам гадаад ертөнцтэй харилцах хамгийн том хувилбар. Орос металлургийн орон. Манай орны хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан.
Өнөөдөр манай нүүрсийг авъя гэж байна. Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгээ яаж ийж байгаад төмөр замаа барих хэрэгтэй. Төмөр замын төслийн мөнгөтэй холбоотой хэрэг намайг Ерөнхийлөгч болохоос өмнө мухардчихсан байхгүй юу. Хүмүүсийг хорьж чарлууллаа. Ямар ч асуудал гарч ирэхгүй болохоор мухарддаг юм байгаа биз дээ, нэг. Хоёрдугаарт, шүүх, прокурорт зарчим ярьдаг хүн байна. Тиймээс миний ярьж байгаа зүйлсийг дэмжих хүн олон байдаг юм байна гээд урам авсан л даа.
Баялгийн хуваарилалт: Баялгийг ард түмэн мэддэг. Төрийн өмч гэхээр социализм, коммунизм сэргэлээ гээд байгаа юм. Байгалийн баялгийг одоогоор намууд авчихаад байна. Сонгуульд ялсан нам өөрийн намын хүнийг тавьдаг. Ингэж болохгүй. Иддэг арга явж байна. Энэ нь 60 тэрбум босгох асуудал байхгүй юу. Сонгуульд би тэдийг өглөө, дараа нь Таван толгойн захирал болно шүү гэдэг наймаа явдаг. Ингэснээр Үндсэн хуулийн 6.1 зөрчигддөг. Байгалийн баялгийг эзэмшиж байдаг ТУЗ-д улс төр, намаас хараат бус хүмүүсийг тавиад Шилэн данс гэдэг шиг бүтцээр ажиллаж, бирж дээр гаргаж болно. Баялгуудыг бирж дээр гаргая гэхээр хулгай нь байгаа болохоор гарч болохгүй байгаа юм.
Тиймээс бид Норвегийн жишээг хуулах ёстой. Бид баялгаа мэдэх ёстой. Бид гэдэг маань Монгол Улс. Бидэнд маш том эмгэнэл байна. Тэр нь юу гэхээр уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт хүч түрэн ордог болж. Уул уурхайн бизнестэй хүн УИХ-ын гишүүн болж болно. Би гэхэд архи үйлдвэрлэдэг хүн УИХ-д нэр дэвшиж болохгүй гээд хууль санаачилж байсан хүн. Лобби үүсэх магадлалтай байхгүй юу. Архины татварыг багасгана гээд явчихвал яах юм. Түүнээс дургүйдээ биш юм. Өнөөдөр уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт 10-уулаа ороод ирэх магадлал өндөр шүү.
Улстөрийн намуудын тухайд: Өнөөдөр намууд өөрсдөө авлигатай тэмцэх гэж байгаа бол санхүүжилтээ ил болгох ёстой. Намууд сонгуульд орохын тулд мөнгө тараадаг. Мөнгө гаргахдаа бизнесмэнүүдэд ханддаг. Энэ холбоосыг таслах нь чухал. Намууд улстөрчдөө бэлдэх ёстой. Намууд боловсон хүчнээ бэлдэхгүй болохоор бизнесүүд орж ирэх цоорхой нь байсаар байна. Нэн тэргүүнд дээр хэлсэн ажилгүйдэл, ядуурлыг багасгахгүйгээр бизнесмэнүүд улс төрд орж ирэх зүйлсийг зогсоож чадахгүй. Учир нь сонгууль өөрөө мөнгө болчихлоо. Ажилгүй ядуу иргэд сонгуулиар хэдэн төгрөгтэй болчихъё гэж бодолгүй л яахав. Тэгэхээр хүн нь өөрөө хангалттай цалинтай болчихвол энэ аятайхан улстөрч шүү гээд сонгодог болсон цагт бизнесмэнүүд орж ирэх нь багасна. Цалинтай, орлоготой болчихвол 20 мянган төгрөгөөр сонголтоо хийхээ болино.
Гадаад айлчлал: Гадаад айлчлалаа хоёр хөршөөсөө эхэлнэ. Есдүгээр сарын эхээр Владивостокийн Дорнын форум гэж болдог юм байна. Азийн таван орны тэргүүн оролцдог. Энд оролцоно. Ерөнхийдөө Орос, Хятад, Япон, Солонгос, Монгол гэсэн таван орон оролцоно. Гадаад харилцаанд мэдээж нэн түрүүнд хоёр хөршийн асуудалд анхаарна. Гэхдээ хоёр хөршид айлчлахдаа үр дүнтэй байх ёстой. Лоозогносон биш, бодит ажил ярина. Нэн түрүүнд гаалийн татварын асуудлаар эхэлье гэж бодож байгаа. Дэлхий сонирхдог хоёр зах зээл дээр бид нар яагаад бүтээгдэхүүнээ гаргаж болдоггүй юм бэ. Ерөнхийдөө гадаад харилцаа дэлхий даяар эвгүй болчихлоо. Европын олон оронд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. АНУ-д тооцоолоогүй байсан хүн төрийн тэргүүнээр нь сонгогдлоо гэх мэтчилэн. Тэгэхээр лебирал үзэл ч хаана яваад байгаа юм.
Үндсэн хуулийн өөрчлөлт: Шинэ Үндсэн хууль батлагдаад 25 жил болсон. Цагийн уртад өөрчлөгдөж болно. Гэхдээ хэлэлцүүлгийг хараад байхад зөвхөн төрийн гурван өндөрлөгийн албан тушаалын асуудлыг Үндсэн хуулиар өөрчлөх гэж байгаа бол санал нийлэхгүй.
Товчилсон Д.ХАЛИУН
7 comments
Za tanii TB yrsan zviliig sonsloo negd ta offoshoort bvsd bgaa uuriinhuu mungigi tataad oroolchihaach(ooriin tursun dvv busad hamaatniihaa) 2-t tumur zamiin asuudlaar zugtsan 2 nuhnee olj ireh 3-t MBK- erenhiilugch Zoljargalaa olj ireh erdenetiin luibariig yagaad haatsaalaad bna zorgiin hergiig yagaad nohoin zamaar oruulab iim iim vildlees harhad shvvh porokuroriig erunhiilugchuus salgaj bie daalgah ni zub yum bna
Төмөр замын асуудал Баттулга ерөнхийлөгчид ямар ч хамаагүй мал аа 2012-2016 онд наад хүн чинь Зам тээврийн сайд байгаагүйг мэддэггүй юм уу эсвэл мэдрэл юм уу бодитой юм бич мангараа. Наад төмөр зам тавих ажил Баттулгаас хойш эхлэсэн шүү дээ суурь газар шорооны ажил нь 80% явж байгаа гэж одоо хариуцсан сайд Ганбат нь чуулган дээр өөрөө хэлсэн хүн гүтгэхээ больж үз хардаад байгаа юм бол газар дээр нь очоод үзээч мангаруудаа гэж ккк улиг болсон гүтгэлэгтээ өөрсдөө итгэчихэж гэнэ хэн ч итгэхгүй байхад хахаха
женкогийн манкурт боолоо зам тээврийн сайдаар өөрийнхөө нохой гансухийг тавьж хулгай хийлгэж гацаасан дэндүү увайгүй новш доо энэ женко өөрөө мөрөөрөө хулгайлахгүй дандаа бусад руу хулгайгаа чихнэ гүтгэнэ
ajlaa ugsun elbegdorjiin naiza Kaplagaas luivardsan mungiig ni oruulj irj chadahgui bol elbegeer uuruur ni tuluuleech, ter chini huvi hunii hoorondiin ugultsuj avaltssan naimaa bish, mongol ulsiin hurungu shuu dee, Zorigiin hergiig dahin ehnees ni shalguulj unen muniig oloh heregtei, 60 terbum, offshoriin mungu, XOM-d ugsun meduulguudiig shalgah, Bayar, Enkhsaihan nariig nen yaraltai eguulen tataj luivardsan hurungiig ni huraah heregtei, Hotod shineer bairlga baiguulamj bariulahgui geed baisan yasan, helsendee hurdeg baigaarai, tand nen yaraltai hiih ajil ih baigaa, Erdenet, utaanii asuudal yarigdah tsag irj baina, zorigtoi, daichin shuurhai, huchtei temtsel hiigeerei, amjilt husie
Saihan mongol eronhiilogcntei bolsondoo nash bayartai baina bas manai eronhiilogcn cn estoi gvilgee uhaan saitai yum aa elbegdorjiin yahihiig sonsohoor yag jarsn cnabgantsiin ajil hiideg Dan hervvliin yum yarij bg bsilaa
teneg yum bicnihee boloioocn ee malnuudaa
За эрхэмүүд минь нэгэнт төрийн тэргүүнээр сонгогдоод, тангарагаа өргөөд, бас ч үгүй амлалт үүргээ санагалзаад ажлаа хийж яваа хүнийг элдэв дээдээр хэлээд баймааргүй байна. Монгол Улсын иргэд сонгосон болохоос биш гадны хүмүүс сонгоогүй. Хүнийг ажлаа хийх бололцоо нөхцөлийг нь хангаж өгч чадахгүй бол хаан боогдуулж атаказалж байдгаа больцгоовол таарна. Бас амны билгээ бодож хүндэтгэлтэй хандаж байвал хамт олны ажил үйлсэд тустай буй за. Монгол манлан бадарна.