2020-06-18 16:20
Манай улсын экспортын орлогын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Ашигт малтмал, газрын тосны газрын өнгөрсөн оны хоёрдугаар сарын статистик мэдээгээр хайгуулын болон ашиглалтын 3029 тусгай зөвшөөрөл байгаа бол 50 гаруй төрлийн 3000 гаруй орд судлагджээ. Үүнийг дагаад эмх замбараагүй хариуцлагагүй уул уурхайн олборлолт газар авч эхэлсэн тул Засгийн газраас бодлогын түвшинд онцгойлон анхаарч эхэлсэн. […]










