УИХ-ын 2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь парламентын анхдугаар чуулган эхэллээ. Төрийн тэргүүн Анхдугаар чуулганыг нээн үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“УИХ-ын эрхэм гишүүд ээ!
Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсонд баяр хүргэе. Улс орны маань өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл бий. Иймд та бүхэн шуурхай ажиллан, зөвхөн зөв шийдвэр гаргах хариуцлагатай үед та бүхэн УИХ-ын гишүүн боллоо.
Иймд та бүхэн олны итгэлийг дааж, иргэдийн боломжийг хулгайлалгүй, урдуур нь орж, өөртөө ашиглах бус тэдэнд илүү их боломж олгож ажиллаарай. Улсын сангийн мөнгийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон зөрчлийг өмнөх УИХ-ын гишүүд удаа дараа гаргасан. Тэд дээд байгууллагын нэр хүндийг унагаасан.
Үйлдэл дээрээ баригдсан үед л УИХ-ын гишүүнийг баривчлах тухай хуулийн заалт бий. Үүнийг өөрчлөх цаг болсон. Үйлдэл дээр нь гэмтнийг баривчлах нь угтаа боломжгүй юм. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотнынхондоо давуу тал үүсгэсэн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тендер авсан нь тогтоогдсон УИХ-ын маш олон гишүүн бий.
Нэг УИХ-ын 42 гишүүн тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байгаа нь аж ахуйн нэгжүүдэд ногдож байгаагаас хамаагүй илүү байна. Та бүхэн ард түмэнд л үйлчлэх ёстой шүү. Тэдний итгэлээр далимдуулан өөрсдийн хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх учиргүй. УИХ-ын олон гишүүнийг хуулийн байгууллагууд шалгаж байна.
СЕХ-ны удирдлагууд огцрох ёстой. Мөн МҮОНРТ-ийн удирдлагууд иргэдийн эн тэнцүү мэдээ мэдээллээр хангаж чадсангүй.
Мөн сонгуулийн системийг халах цаг олсон. МАН нийт сонгогчийн 40 хувийн саналыг авсан атлаа УИХ-д үнэмлэхүй олонх боллоо. АН хүчтэй сөрөг хүчин байж чадсангүй тул цаашид намаа шинэчлэх цаг болжээ.
Та бүхэн мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтуудаа заавал биелүүлэх үүрэгтэй. Хөнгөн үйлдвэрийн төслүүдийг дэмжсэнээр Дархан хотод 180 мянган хүн байнгын орлоготой болно. Үүнд малчид ч багтсан. Энэ төсөлд арьс ширний 13 үйлдвэр бий.
Хүнд цагт иргэд итгэлийг нь хөсөрдүүлэхгүй гэж үзсэн хүмүүсээ сонголоо. Та бүхэн үнэнчээр ажиллана гэж найдаж байна. Та бүхнийг зоригтой шийдвэрүүд хүлээж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын ард түмэн дэвжин дээшилж, иргэдийн амьдрал цэцэглэх болтугай.
1 comment
mash ih urt yg helsen tanai sait ih tovchiljee bolohgui shdee