2020-06-30 13:471min00

Туркийн парламентад коронавирусний дэгдэж эхэлжээ

2518022

Туркийн парламентад COVID-19 коронавирусийн дэгдэлт илэрсэн гэж Turkish Minute хэвлэлд мэдээллээ. Сөрөг хүчний Ардчилсан ардын намын гурван гишүүн халдвар авсан байна. Тэд байгууллагын нэг цэвэрлэгчээс нь коронавирус илэрсний дараа парламентын бусад гишүүнтэй хамт шинжилгээ өгсөн байна. Гишүүд эмчийн хяналтад байгаа бөгөөд одоогоор өвчний хүндрэлийн шинж тэмдэг илрээгүй аж.

Турк улсад коронавирусийн 200 мянга гаруй халдвар илэрч, 5 097 хүн вирусээр нас баржээ.

Эх сурвалж: mignews.ru