NASA болон Hero X платформоос 2024 онд саран дээр байршуулах шилдэг жорлонгийн төслийн уралдаан зарлалаа.

«Артемида» ажиллагааны хүрээнд сарны гадаргуу руу нэг эмэгтэй, 13 эрэгтэйг нисгэх юм байна. Хэдийгээр NASA сансрын 00-ын өрөөний зураг төслийн арвин их туршлагатай ч салбарынхаа хөгжлийн төлөө мэргэжилтнүүдэд хандахаар шийджээ.

00-ын уралдаанд хүүхдүүд ч оролцож болох юм байна. Гурван ялагчид хуваан олгох нийт шагналын сан 35 мянган ам.доллар. Түүнчлэн тэднийг NASA-гаар аялал хийхийг урина. Уралдаан найман сар үргэлжлэх юм байна.

Оролцогчдод хэд хэдэн шалгуур тавьж байна. Жорлон нь эрэгтэй, эмэгтэй ямар ч хүнд хэрэглэхэд тохиромжтой байх, жингүйдлийн болон сарны татах хүчний орчинд ажиллах чадвартай байх, жин, овор бага байх, дуу чимээ багатай, эрчим хүчинд хэмнэлттэй байх гэжээ. Түүнчлэн уг жорлон нь 1 литр шээс, хагас кг өтгөн хадгалах чадвартай болон бусад шингэнийг боловсруулах боломжтой байх ёстой гэжээ.

Эх сурвалж: mir24.tv

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн