Хятадын эрдэмтэд цар тахал үүсгэж мэдэх ноцтой аюултай ханиадны шинэ вирусийн штамм илрүүллээ. Вирус саяхан илэрсэн бөгөөд гахай тээгч нь болж байна. Гэхдээ хүнд ч халдвар дамжих чадвартай.
Судлаачид вирусийг цаашид мутацлагдаж, хүнээс хүнд амархан дамждаг болно. Ингэснээр дэлхийн хэмжээний шинэ цар тахал үүсгэж болзошгүй гэжээ. Одоохондоо нөхцөл байдал хэвийн хэдий ч шинэ эмгэг бүхий л шинж тэмдгээрээ хяналтаас гарч болзошгүй гэдгийг эрдэмтэд анхааруулжээ.
Хамгийн сүүлд үүнтэй төстэй вирусийн тахал 2009 онд Мексикт гахайн ханиадны дэгдэлтээр гарч байсан. Тухайн үед вирус нь өмнөх жилүүдийнхээ ханиадны вирустэй төстэй, эрсдэлтэй бүлгийн өвчтөнүүд нь дархлаа тогтсон байсан учраас нас баралт харьцангуй бага гарсан байна. Харин энэ удаагийн вирус цоо шинэ, үүнийг эсэргүүцэх чадвартай хүн тун бага буюу огт байхгүй гэжээ.
www.bbc.com