2020-07-31 14:57
Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулдаг ээлжит сургалт өнөөдөр /2020.07.31/ “Засаглалын цахим шилжилт” сэдвийн хүрээнд боллоо. Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан Улсын Их Хурлын Тамгын газар дотоод үйл ажиллагаа, ажилдаа цахим систем шинээр нэвтрүүлэх шаардлагын үүднээс энэхүү сургалтыг зохион байгуулж буйг тэмдэглэсэн. […]










