УИХ-ын гишүүн Д.Ганбат (УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга) , УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар хорих 409 дүгээр ангид хоригдож буй намын гишүүдээ өчигдөр эргэсэн байна.
Ардчилсан намаас анхан шатны шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганболд нарын хүмүүсийг гэм буруутайд тооцож хорих ял оноосон байдаг.
Дээрх хорих ангид хоригдож байгаа хүмүүсийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд гэм буруутай эсэх нь давах болон хяналтын шатны шүүхээр эцэслэн тогтоогдох аж.