УИХ-ын сонгуулиар Ерөнхийлөгчийн институтэд багагүй өөрчлөлт орсон. Улмаар Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нар УИХ-ын сонгуульд нэр дэвшиж нэг дор хамгийн олон зөвлөх нь нэр дэвшсэн Ерөнхийлөгч болсон.
Улмаар сонгуулийн дараа Соёл, нийгмийн хөгжлийн бодлого (Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, биеийн тамир спорт)-ын зөвлөхөөр С.Ламбаа, Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөхөөр Л.Болд, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөхөөр Я.Санжмятав, Хот, бүсчилсэн хөгжил (хот, бүсчилсэн хөгжил, орон нутаг)-ийн бодлогын зөвлөх Б.Энхбайгалийг томилсон юм.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугарыг еранхийлөгчийн зөвлөхөөр томилсон байна. Ингэснээр Ерөнхийлөгчийн зөвлөхийн бүрэлдэхүүнд АН, МАН, МАХН, ШИНЭН-ын төлөөлөл багтлаа.