2021-06-07 14:00
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг цуцлах болсон талаар Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс мэдээлэл хийлээ. Энэ талаар МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар: Түүхэндээ анх удаа зургаан жилээр сонгогдох хариуцлагатай сонгууль. МҮОНРТ болон MM World сувгаар шууд дамжуулахаар төлөвлөсөн. Өчигдөр болон өнөөдөр гурван нэр дэвшигчийн намын төлөөлөлтэй уулзаж хэрхэн, ямар байдлаар мэтгэлцээнийг зохион байгуулах талаар санал солилцсон. […]










