Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албаныхан өнөөдөр /2021.06.23/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Гандантэгчэнлин хийд орчмын газар төлөвлөлтийн талаарх шийдвэрийг гаргалаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бол нийслэлчүүдийн амьдрал, эдийн засаг шинэ түвшинд гарах юм. Хот яагаад хөгжихгүй, түгжрэлээ шийдэж чадахгүй байна вэ. Хотын дэд бүтэц, дулаан хангамжийн эх үүсвэрээ зохицуулах гэх мэт зайлшгүй шаардлагатай тулгамдаж байгаа асуудлаа нийслэл, Засгийн газрын түвшинд хэлэлцэнэ. Мөн Гандантэгчэнлин хийд орчим буюу 55.8 га талбайд тогтоол гаргаж, соёл аялал жуулчлалын төв болгоно.
Морингийн даваанд “Залуус-1” хорооллыг барихаар ажиллаж байна. Баянголын аманд “Залуус-2” хорооллыг барихаар бэлдэж байна. Дэнжийн 1000 орчим 1008 айлын орон сууц барихаар төлөвлөгөөтэй байгаа. Цаашид түгжрэлийг бууруулахаар дэд төвүүдийг барьж байгуулна” гэлээ.
Л.Баяр