ЗГ: Цахим наадмаа хойшлуулахгүй

2021-06-23 13:311min0
Honour guard in gala uniform riding on horseback carrying the Yesun Hult Tsagaan Tug (The Nine White Banners) at the opening ceremony of the 2014 Naadam Mongolian National Festival celebration in the National Sports Stadium, Ulaanbaatar (Ulan Bator), Mong

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанд Үндэсний баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотой асуудлыг наадмын комисст танилцуулсан байна.

Тэрбээр “Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баяр наадмыг үзэгчгүйгээр, цахимаар зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хэвээрээ байгаа. Харин аймаг, сумдын наадмыг хязгаарлаад байсан бол зарим сайдаас санал гаргаж долдугаар сарын 20-иос хойш аймаг, сумдын наадмыг тэмдэглэх боломжоор хангах чиглэл өгсөн. Ингэхдээ УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа шийдвэр гаргана. Тодруулбал, өвчлөлийн тархалтыг харж, эрсдэлийн үнэлгээг хийсний дараа эцсийн шийдвэрийг гаргана” гэлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй