2021-08-28 10:35
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах болсныг мэдэгджээ. Ингэснээр цэргийн алба хаагаагүй иргэн, урлаг, спортынхонд цэргийн цол олгодог гажуудлыг засна гэв. Мөн цэргийн дүрэмт хувцсыг хэн дуртай нь өмсөж, үйлдвэрлэж, худалдаалдаг байдлыг “Цэргийн дүрэмт хувцас өмсөх журам”-аар зохицуулах шаардлага байгааг дурдсан байна. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Цэргийн цол олгох журам”-ыг […]










