Онцлох мэдээУлс төр

Польш улс өндөр түвшний айлчлал хийж, Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээхээ мэдэгджээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлт 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан авч дурсгалын зураг авахуулав.

242414370_158294626398487_4628226633022482335_n Польш улс өндөр түвшний айлчлал хийж, Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээхээ мэдэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудагийн хүсэлтээр уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

БНПУ Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, уламжлалт, найрсаг харилцааг харилцан сонирхсон бүх салбарт бэхжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв.

Төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, тэр дундаа орчин үеийн дэвшилтэт технологи бүхий экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтрах талаар Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэнэ гэдэгт найдаж байгааг илэрхийлэв.

Польшийн тал ойрын хугацаанд өндөр түвшний айлчлал хийж, Элчин сайдын яамаа албан ёсоор нээх болсныг Ерөнхийлөгч Андрей Дуда хэллээ. Хоёр улс эдийн засаг, шинжлэх ухаан, залуучуудын солилцооны хөтөлбөрөөр харилцаа, хамтын ажиллагаагаа баяжуулах  зэрэг санал тавилаа.

242399437_1994068070757276_6924072339042247549_n Польш улс өндөр түвшний айлчлал хийж, Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээхээ мэдэгджээ

242437858_4427882367300578_8248674135923420443_n Польш улс өндөр түвшний айлчлал хийж, Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээхээ мэдэгджээ

242478548_559377412056039_7912437242568320086_n Польш улс өндөр түвшний айлчлал хийж, Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээхээ мэдэгджээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close