Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга ХОМ-дээ “Женко тур бюро” ХХК, “Талх чихэр” ХК, “Баянгол зочид буудал” ХК, “Мах Импекс” ХК, “Түмэнхишигтэн” ХХК, “ХИД” ХХК тэргүүтэй 17 компанид хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ. Нэр дурдагдсан компаниуд нь түүнийг улс төрд орохоос өмнө нэрийнх нь өмнө дуудагдаж, нэрийн хуудас нь болж ирсэн гол бизнесүүд нь билээ. Түүний хувь эзэмшдэг компаниуд дундаас “Баян-Исгрийт” ХХК гэх хуулийн этгээд хамгийн их анхаарал татдаг. Гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийг 2010 онд Монголын бизнесийн томчууд болох Женко Баттулга, Голомт санхүүгийн нэгдлийн ТУЗ-ын дарга Д.Баясгалан болон Чоно группын Ерөнхийлөгч Т.Энхболдсодон нар Сингапур улсын иргэн Билли Лим Син Паутай хамтран үүсгэн байгуулжээ. Тэд өдгөө ч “Баян-Исгрийт” ХХК-г хуваан эзэмшиж байгаа бөгөөд “Голомт Файнэншил Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Мандал даатгал” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн О.Ганжолоо гүйцэтгэх захирлаар нь ажилладаг аж. Гэвч улсын бүртгэлийн нээлттэй өгөгдлийн санд […]