Амьтдын түүхээс: Оросын байгаль хамгаалагч нар тайгад явж байгаад хулгайн анчдын тавьсан хавханд орсон гичий чонотой таарсан байна. Мэдээж хажууд нь түүнийг сахиад том эр чоно хамт байв. Тэд нилээд олон хоногийг энд хамтдаа өнгөрөөсөн нь илт байх тул хүмүүс яаралтай гичий чоныг аврахаар шийдэв.
Хүмүүс гичий чоныг суллаад аваад яван явтал нөгөө том эр чоно ямарч үйлдэл үзүүлээгүй бөгөөд холгүйхэн шиг харж зогссоор хоцров. Гичий чоныг эмч мэргэжилтнүүд эмчилж хэвийн амьдралд нь оруулах гэж нилээд хөл болов. Хэд хоногийн дараа яг нөгөө гичий чоныг хавхнаас салгасан тэр л газраа эр чоно байсаар байгааг олж мэдэв. Тэр их туйлдаж ядарч зовсон нь илт байв. Хүмүүс түүнийг тэнд нь үхүүлж чадаагүй тул гичий чоно байгаа газарт авчирч тусгай торон хашаанд хорив.
Тэр өгсөн хоол ундыг огт идсэнгүй. Тамир тэнхээ нь улам муудаж нүднээс гараад байлаа. Яг энэ үед гичий чоно илааршиж түүнийг найз эр чонон дээр нь авчирч хашаанд оруулахад эр чоно үсрэн босож гүйн очоод эрхлэн наадаж хязгааргүй баяр баясал болж бгааг таахад төвөггүй байв. Тэр хором хормоор сэргэж, зэрлэг амьтад хүртэл хамт байх ёстой тавилан гэж ямар агуу юм бэ гэдгийг хүмүүст мэдрүүлж чадсан нь үнэхээр гайхалтай билээ. Тэднийг байгальд нь эргүүлэн тавихад үсэрч цовхрон эрхэлж наадан тоглосоор далд оров. Яг далд орохын өмнө эр чоно эргэн харж хүмүүст талархал илэрхийлэх мэт нэгэн хэмээр улин улисаар алсран одлоо. Хосоор амьдрах хорвоо гэж үнэхээр гайхалтай.
Эх сурвалж: /Орос хэлнээс хөрвүүлэв. D.Z/
Экологийн цагдаагийн алба