Нийслэлийн “Хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах” комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Тус хурлаар Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын дурсгал, хүндэтгэлийн самбарыг Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр 120 мянгатын орон сууцны хоёрдугаар байрны орцны хананд байрлуулах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд өргөн барихаар шийдвэрлэв.