Хадгаламж-нийтлэл-нүүр-1024x551.png

2021-10-07 12:23
Санхүүгээ зөв зохицуулах нь бидний амьдралыг илүү хялбар болгодог. Санхүүгийн гэнэтийн асуудлыг ажралгүй даван туулахын тулд эртнээс өөрийн төсвийг зөв зарцуулж, хэмнэж, хуримтлуулж байх нь таныг мөнгөтэй холбоотой эрсдэлээс хамгаална. Санхүүгээ удирдах шилдэг аргуудын нэг бол хуримтлал гэдгийг мэргэжилтнүүд эртнээс зөвлөсөөр ирсэн. Тиймээс хуримтлалыг зуршил болгож чадсан хүмүүсийн дүгнэлтэд үндэслэн танд байвал зохих хадгаламжийн төрлүүдийг […]

05-11.jpg

2021-10-06 13:19
Ашигт малтмал, газрын тосны газар өнөөдөр (2021.10.06) хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Өчигдөр орой АИ-92 автобензин тасарлаа гэсэн мэдээлэл тархаж, иргэд ШТС-уудад их хэмжээний оочер дараалал үүсгэсэн нь тус газрыг албан ёсны байр суурь илэрхийлэхэд хүргэлээ. Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр: Шатахууны хомсдолын асуудал үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Татан авалт хэвийн үргэлжилж, үр нөлөөгөө […]

04-11.jpg

2021-10-06 11:35
ЭМЯ сүүлийн 24 цагт 2409  хүнээс Covid-19 халдвар илэрч,  коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 14 хүн эндсэн гэж мэдээлэв. Өнөөдөр 7813 хүн эдгэрч эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1316  нь нийслэлд, 1092 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд 22.158 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 58.363 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр […]

nuur-3-1024x551.jpg

2021-10-04 10:53
Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр хэрэгжүүлдэг “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлаж байна. Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгох, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжих зорилгоор Голомт банк 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөр нь зөвхөн тэтгэлэг, […]

Мэдээ-нүүр-1170х630-1024x551.png

2021-10-01 17:46
Голомт банк бүтээн байгуулалт, тэр дундаа үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарыг дэмжин ажилласаар ирсэн. Үүний нэг илэрхийлэл нь 2007 оноос хойш нийт 40,000 харилцагчид 2.3 их наяд төгрөгийн зээл олгож, 138,243 иргэнийг орон сууцтай болгосон үр дүн юм. Бид өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй томоохон төслүүддээ хамтран […]

01-125.jpg

2021-10-01 08:30
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав. Хуралдаанаар хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тодруулбал, экосистемийн доройтол, цөлжилт, түүнийг сааруулах арга зам, шийдлийн талаар хэлэлцлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, […]

07-59.jpg

2021-09-30 17:20
Монгол Улсын эдийн засаг энэ онд 6.5 хувиар өснө гэж төсөөлж байсан бол 4.1 хувийн өсөлттэй байна. “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт -4.6 хувь болж, төсвийн алдагдал ДНБ-ий -12 хувьд хүрсэн. Үүнд эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр бага байсан, коронавирусний улмаас хөл хорио тогтоосон, вакцин байгаагүй зэрэг нь нөлөөлсөн. Энэ онд […]

зураг-1-1024x683.jpg

2021-09-30 14:29
 ХААН Банк үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 30 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж буй бөгөөд энэ сарын эхээр эхний талбайгаа Төв аймагт ашиглалтад оруулсан билээ.  Хүүхэд залуусын эрүүл мэнд, хүсэл мөрөөдлийг дэмжин, ирээдүйн сайн сайхны төлөө байгуулж буй эдгээр талбайн удаахыг Дархан-Уул аймгийн 10-р […]

04-88.jpg

2021-09-30 09:13
Засгийн газар 2021 оны улсын төсвийг хэлэлцэхдээ 2021 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн байв. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2020 оны аравдугаар сард УИХ-ын чуулган дээр нүүрсний экспортын төлөвлөгөөг танилцуулж, энэ хэмжээний экспорт хийхийн тулд Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн тээврийн гарцыг нэмэх хэрэгтэй гэдгийг мэдэгдэж байлаа. Коронавирут халдварын тархалтын эдийн засагт үзүүлж байгаа таагүй нөлөө […]

08-49.jpg

2021-09-29 11:39
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 8 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.9, өмнөх оны эцсийнхээс 8.9, өмнөх сарынхаас 0.4 хувиар нэмэгдлээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 8.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.7 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.8, согтууруулах бус ундааны дэд […]