https___cdn.cnn_.com_cnnnext_dam_assets_220207110828-20-olympics-020722.jpg

2022-02-08 11:39
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон өвлийн олимп энэ удаад Хятад улсын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдаж байна. Олимпийн эргэн тойрондох сэтгэл хөдөлгөм гэрэл зургуудыг тайлбарын хамт цувралаар хүргэж байна. /Зүүн талд/ Унгарын Шаолин Сандор Лю 1000 метрийн шорт трекийн тэмцээнд барианы шугамыг давсныхаа дараа Хятадын Рен Зивэйтэй мөргөлдсөн. Лю эхлээд барианы шугамыг давсан […]

Artboard-1-1280x853.png

2022-02-07 13:00
Ажил, амьдралынхаа талбарт хийж бүтээх, хэрэгжүүлэх олон төлөвлөгөө, дэврүүн эрмэлзлээр бар жилийг эхлүүлж байна уу? Аялах, шинэ зүйл эхлэх, бүтээл туурвилынхаа эхний цэгийг хатгах, өөрийгөө сорих… Зорилго, зорилтын тань жагсаалтад урагш алхах, ялалтад тэмүүлэхэд тань шат болох төлөвлөгөөгөөр дүүрэн буй гэдэгт үл эргэлзэнэ. Эрүүл, тайван оршиж, энэ бүх төлөвлөгөө, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн эх нь эрүүл […]

14-1280x854.jpg

2022-02-07 11:22
Сүүлийн 24 цагт  860 иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, гурван хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,055 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Халдварын 584 тохиолдол нь Улаанбаатар хотод, 276 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол халдвар авсан 6449 хүн эмнэлэгт, 32.667 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байна.  

wts7jQsSggdomMHnwAj7.jpg

2022-02-07 11:06
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, […]

6MwIpA7OtuJSMujUQpKT.jpg

2022-02-07 09:22
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцов. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийв. Хоёр улсын удирдлагууд найрсаг, дотно уур амьсгалд Монгол, […]

VmHkzmIiAY4gGxIbs1kl.jpg

2022-02-06 22:23
БНХАУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао-тай уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд БНХАУ хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэдэл болсон “Бээжин-2022” өвлийн Олимпыг товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулж буйд баяр […]

01-10.jpg

2022-02-05 20:06
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрчээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд цар тахлын амаргүй нөхцөлд Бээжингийн өвлийн Олимпыг амжилттай […]

03-7.jpg

2022-02-05 11:31
Монголын цагаан сар, Хятадын хаврын баяр болж байгаатай холбоотойгоор хоёрдугаар сарын 1-нээс 4-ний өдөр түр зогссон Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Замын-Үүд боомт дээр баярын өдрүүдэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулан, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангах, тусгаарлалтын дэглэм сахих ажлууд хийгдсэн байна. […]

b8yh3w_imported_image_x974.jpg

2022-02-02 10:39
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цагаан сарын мэндчилгээ дэвшүүллээ. Эх орон нэгт, элгэн садан ахан дүүс, эрхэм хүндэт монголчууд аа, Та бүхэндээ “Буян үйлдэгч” хэмээх бэлгэ дэмбэрлийн тодотголтой усан бар жилийн Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний мэндчилгээг айлтган барья. Энэхүү мэндчилгээг малчин залуустайгаа хамт, хөдөөгийн уудам, сүргийн бэлчээрээс монгол түмэндээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. […]

01-1280x667.jpeg

2022-02-02 10:04
Нийслэлд үүлшинэ. Шөнөдөө цас хялмаална. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд […]