Хэрвээ бараагаа гаальд гүйцэд мэдүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна. ГЕГ-ын үйл ажиллагаанд металл илрүүлэгч, рентген, эрэлч нохойг ашиглаж буй. Рентген төхөөрөмжөөр барааны тоо хэмжээг мэдэх боломжгүй. ГЕГ нь улс орны аюулгүй байдалтай холбоотой эрх үүргийн хүлээдэг. Иймд иргэний ачаа барааг нэг бүрчлэн шалгах эрхтэй. Харин үүнийг гуйвуулан буруугаар мэдээлж, гаалийн ажилтны нэр хүндэд халдвар хариуцлага тооцох үндэслэл болно” хэмээв.
Мөн Гаалийн байгууллага 2021 онд нийт 933 удаагийн зөрчлийг илрүүлж улсын төсөв 2.7 тэрбум төгрөгийг төлүүлж шийдвэрлэсэн. Зөрлийн 85 хувь нь орох чиглэлд үйлдэгдсэн. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 192 зөрчил илрүүлж 450 гаруй сай төгрөгийг нөхөн төлүүлсэн. Зөрлийн 50 хувийг гаалийн татвараас зайлсхийх зөрчил илэрсэн. Хил нээсэнтэй холбоотой хязгаарласан барааны зөрчил нэмэгдсэн байна.
2021 оны наймдугаар сард Монгол Улсын иргэн илгээмж хүлээн авахдаа 1 кг орчим хар тамхийг хууль бусаар нэвтрүүлэхийг оролдсон. Мөн он гараад сүүлийн үед үйлдвэрлэгдсэн хүчтэй үйлчилгээтэй, синтетик мансууруулах бодис нэвтрүүлж байж болзошгүй үйл ажиллагааг шалгаж байгаа аж.
Электрон тамхийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зүйл байхгүй. ДЭМБ-аас электрон тамхины хэрэглээг хязгаарлах зөвлөмж ирсэн. Гэхдээ зөвхөн зөвлөмжийн эрх зүйн зохицуулалт. Улсын хилээр нэвтэрч буй электрон тамхитай холбоотой гаалийн бүрдүүлэлтийг хийж буй. Тамхины хяналтын тухай хуулийн төслийн боловсруулж буй үүнд Гаалийн байгууллагаас оролцож байна. Электрон тамхи нь утаат тамхийг бодвол илүү их хор хөнөөлтэй байж болзошгүй учраас илүү их татвар ногдуулах болон улсын хилээр нэвтрүүлэхгүй байх тухай саналаа Гаалийн байгууллагаас өгсөн. Хориглосон зохицуулалт одоогоор байхгүй учраас импортын албан татвар 5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь байна. Ийнхүү татвар нь төлөгдөөд мэргэжлийн байгууллагын лабораторийн шинжилгээнд хамрагдаад орж ирж буй. Электрон тамхийг цэнэглээд хэрэглэдэг. Цэнэглэдэг зүйлээс нь жилдээ 1.3 сая ширхэг орж ирдэг.
Алт мөнгөний арилжаа эрхлэгч иргэд гаалийн татвараас зайлсхийхдээ Нисэх буудлын эд хэрэгсэлд бараагаа нуух 10 удаагийн зөрчил гарсан ба 167 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Тухайлбал Истанбул хотоос ирсэн иргэн 3.6 кг алтыг ариун цэврийн өрөөнд нууж бусдад дамжуулахыг завдсан.
3 comments
Энэ бас хахууль идсээр байгаад язарчихсан хулгайч байгаа даа
Ноолийн өрөөнд камер тавьсан юм уу
Хар хулгайч хүүр нь баатар