Сар гаруйн өмнө Перугийн Лима хотод нефть боловсруулах үйлдвэрээс далайд нефть асгарсны улмаас байгаль орчинд ноцтой аюул учирч байгааг байгаль орчны мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Эрх баригчид нефть асгарсан далайг цэвэрлэх кампанит ажлыг эхлүүлээд байна.
Мөн байгаль орчны мэргэжилтнүүд, малын эмч нар ургамал, амьтны амь нас эрсдэж байгааг мэдээлж, хүмүүс химийн бодисоос болж халдвар авах эрсдэлтэй байгааг анхааруулж, нийслэл хотын экосистемд заналхийлж буй ноцтой асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн эрх баригчид хангалтгүй ажиллаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв.