НИТХ-ын ээлжит VI хуралдаан өнөөдөр болж, дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тэрбээр агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах зорилт тавин ажиллаж байгааг онцолж, мөн дулаан алдагдал, хатуу түлшний хэрэглээг бууруулах, ногоон байгууламж, […]