“ӨРХИЙН ТАРИАЛАН ХӨДӨЛГӨӨН” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, ногооны хэрэглээг нэмэгдүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Өрхийн тариалан хөдөлгөөн”-ийг зохион байгуулж байна.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ 100 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭХ ҮҮСВЭР БҮХИЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Газар тариалан эрхлэгчдийг дэмжих замаар гол нэрийн хүнсний ногооны хангамжийг тогтворжуулах зорилгоор арилжааны 6 банктай хамтран ажиллах гэрээ байгуулж 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох ажлыг эхлүүллээ.
ХҮЛЭМЖИЙН ТАРИАЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ИМПОРТЫГ БУУРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Улсын төсвийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг тус тус нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн “20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй” байгуулах төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд томоохон уул уурхайн компани, олон улсын байгууллагуудад танилцуулж санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ