2023-12-01 13:21
Сурагчдын амралтыг наашлуулахаар болсныг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэв. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 28-наас сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг эхлүүлнэ. Нэгдүгээр сарын 28-ныг дуустал амарна. Гэхдээ цэцэрлэг ажиллана. Сурагчид амрах хугацаанд цэцэрлэгийн хүүхдүүд чөлөө авах боломжтой. Нийтээр нь амраах боломжгүй” гэлээ. Ийнхүү зохицуулж буйн учир нь энэ сарын 29-нөөс эхлэн дөрөв хоног бүх нийтээрээ амрахаар байгаа. Үндсэндээ нэгдүгээр […]










