tro.jpg
2022-09-21 08:30
Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн гол дүрд нь тоглож, СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио” кино нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино болсон билээ. Тус кино Тайландын алдарт кино наадмын нэг болох “Thai Film Festival”-иас “Шилдэг кино” шагнал хүртэж, АНУ-ын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач” номинацад шалгаржээ. […]

.jpg
2022-09-20 09:40
Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа саяхан БНСУ-ын Гёнгидуд зохион байгуулагдсан тэмцээний хагас ironman-ы зайд 5 цаг 45 минут 19 секундын амжилт үзүүлж, 30-34 насны ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

op.jpg
2022-09-19 17:00
“Орфей” театрын гурав дахь уран бүтээл “Опал” жүжиг ирэх аравдугаар сарын 7-нд Хүн театрт нээлтээ хийхээр болж, товоо зарлалаа. Найруулагч М.Батболдын хувьд “Бродвей” театрын алдарт бүтээл болох АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг энэ удаад сонгож авчээ. Жүжигчдийн бүрэлдэхүүнд О.Энхтуул, Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Сэргэлэн, Т.Ариунчимэг нар багтаж буй. Тэр дундаа […]

etgeed.jpg
2022-09-19 12:16
Найруулагч, зураглаач Б.Баатарын бүтээл “Этгээд” МУСК Германы Олденбургийн Олон улсын кино наадмаас “Өвөрмөц, зоримог шийдэл” төрөлд шагнал хүртлээ. Түүнчлэн тус кино “Монголын Зураглаачдын Нийгэмлэг”-ээс хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг зураглаач Г.Батнягт агсны нэрэмжит “Алмаз 2022” наадмын “Шилдгийн шилдэг” бүтээлээр шалгарсан юм.

naran.jpg
2022-09-19 11:11
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ. Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртэв. Н.Наранхүү 2021 оны 23 хүртэлх насны дэлхийн аваргаас […]

cham.jpg
2022-09-18 10:00
Монголын бүх ард түмний спортын наадмын хөлбөмбөгийн шигшээ тэмцээн өчигдөр Шинэ яармаг болон “ДЦС-4” талбайд болов. Тэмцээнд 12 аймаг, дөрвөн дүүргийн 270 гаруй тамирчин өрсөлдлөө. Дархан-Уул аймгийн баг алтан медаль, Орхон аймаг мөнгөн медаль, Баянгол дүүрэг хүрэл медаль хүртлээ. Тэмцээн есдүгээр сарын 9-16-ны хооронд болсон бөгөөд алтан медалийн төлөөх тоглолтод Дархан-Уул аймгийн баг Орхон аймгийн […]

kino-1280x832.jpeg
2022-09-17 13:00
Соёлын сайд Ч.Номингийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн “NETFLIX”, “HBO”, “WARNER BROS”, “PARAMOUNT PICTURES” зэрэг дэлхийн томоохон кино компаниудын төлөөллүүд, Монголын кино урлагийн салбарын 100 гаруй уран бүтээлчид оролцсон хэлэлцүүлгийг Соёлын яам, Гадаад харилцааны яам, Монголын Кино Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. Кино урлагийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй […]

buud.jpg
2022-09-15 20:11
Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлагын 50 метрийн гурван байдлаас буудах дасгал болон 25 метрийн спорт гар бууны шигшээ тэмцээн боллоо. 50 метрийн гурван байдлаас буудах эрэгтэйчүүдийн ангилалд 13 багийн 13 тамирчин өрсөлдөж Увс аймгийн тамирчин, мастеруудын дэлхийн аварга Ц.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Баянзүрх дүүргийн тамирчин, Азийн АШТ-ий мөнгөн медальт Н.Баяраа, Хэнтий аймгийн тамирчин Б.Эрхэмбаяр […]