“Орфей” театрын гурав дахь уран бүтээл “Опал” жүжиг ирэх аравдугаар сарын 7-нд Хүн театрт нээлтээ хийхээр болж, товоо зарлалаа. Найруулагч М.Батболдын хувьд “Бродвей” театрын алдарт бүтээл болох АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг энэ удаад сонгож авчээ. Жүжигчдийн бүрэлдэхүүнд О.Энхтуул, Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Сэргэлэн, Т.Ариунчимэг нар багтаж буй. Тэр дундаа жүжигчин О.Энхтуул 15 жилийн дараа тайзнаа гарахаараа онцлог. “Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онуудад дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 120-150 мянган төгрөг байгаа юм.