“Этгээд” УСК Германы Олон улсын кино наадмаас шагнал хүртлээ
2022-09-19 12:16

Найруулагч, зураглаач Б.Баатарын бүтээл “Этгээд” МУСК Германы Олденбургийн Олон улсын кино наадмаас “Өвөрмөц, зоримог шийдэл” төрөлд шагнал хүртлээ.
Түүнчлэн тус кино “Монголын Зураглаачдын Нийгэмлэг”-ээс хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг зураглаач Г.Батнягт агсны нэрэмжит “Алмаз 2022” наадмын “Шилдгийн шилдэг” бүтээлээр шалгарсан юм.