Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн гол дүрд нь тоглож, СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио” кино нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино болсон билээ. Тус кино Тайландын алдарт кино наадмын нэг болох “Thai Film Festival”-иас “Шилдэг кино” шагнал хүртэж, АНУ-ын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач” номинацад шалгаржээ.
Дэлхийн А зэрэглэлд тооцогддог Варшавын кино наадмын чансаа Канн, Венец, Берлин, Локарно, Сан Себастиан, Карлови Вари, Токио, Москва, Монтреал, Гоа, Таллин, Шанхай, Каир, Мар Дел Плататай зэрэгцдэг төдийгүй “Кино продюсерүүдийн олон улсын холбоо”-ны элит наадамд албан ёсоор тооцогддог аж.