6462e0fa4ffe2.jpeg
2023-05-16 19:43
Олон улсын боксын холбооны 2024 оны сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод болно. Эмэгтэйчүүд нийт 12 жинд өрсөлдөх бөгөөд нийт шагналын сан 4.8 сая ам.доллар. Үүнд шигшээ багийн ахлах дасгалжуулагчид 10 хувийг өгнө. Жин тус бүрийн аваргуудыг энэ жилийнхээс нэг дахин их, 200 мянган ам.доллараар шагнах юм байна.

314576539c14041abcd1809920a7f448_x3-1.jpg
2023-05-15 11:49
“Арвайн үндэс” компанийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх, улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Пирамид орд” ХХК, “Хур харцага” дэвжээний бөх, улсын начин Эрдэнэбатын Даш үзүүрлэлээ. Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, […]

zuslan-1280x854.jpg
2023-05-13 20:23
ТЕЕ Education сургалтын төвийн үүсгэн байгуулагч, захирал, багш, дэлхийн топ 50 сургуулийн нэг болох Австралийн Квийнслэндийн их сургуулийг Электроникийн инженерээр төгссөн Б.Билгүүн Нарс зусланд амарч, зуны зуслангийн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд гэрчилгээг нь гардуулсны дараа Бүтэн зуны туршид ердөө 160 хүүхдэд л энэ боломж нээлттэй бөгөөд нэг сургалтын үнээр Нарс зусланд өдрийн 3 хоолтой, 7 хоног […]

-1280x853.jpg
2023-05-10 12:11
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн […]

sport-hall-1280x853.jpg
2023-05-10 08:40
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 28-нд БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэр тус улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсын хүүхэд, залууст зориулж, “Президент” спорт цогцолбор байгуулахаар талууд хэлэлцээрт хүрсэн. Хэлэлцээрийн хүрээнд “Президент” спорт цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл гүйцэтгэгчээр “Гоби травел” ХХК шалгарч зураг төслийг гүйцэтгэж байгаа бөгөөд зураг төсөл боловсруулах ажил 95 […]

-тэмцээн-.png
2023-05-05 16:08
Дэлхийн олон улсад зохиогддог оюутан залуучууд, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих зорилготой роботын төрөл бүрийн тэмцээн болдог билээ. Үүний нэгэн адил цагаан зурааст замаар уралддаг роботын тэмцээнийг Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын “High Tech” сайн дурын клубийн оюутнууд санаачлан […]

amazing-Mongolia-1.png
2023-05-02 10:21
Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Норпей арт галерейд зохион байгуулав. Арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагын тэргүүн нар зэрэг 60 […]

play-time-pre-event.jpg
2023-04-28 12:01
Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Амьд хөгжмийн наадам ТББ-тай хамтран “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг 2023 оны долоодугаар сарын 6-8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт зохион байгуулахаар болсон. Тэгвэл Playtime наадмын энэ жилийн эхний “PRE-EVENT”-ийг 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны ням гарагт 13:00-20:00 цагийн хооронд Сүхбаатарын […]

-банкны-эрүүгийн-хэрэг.jpg
2023-04-17 12:36
3-р сарын 2-ны өдөр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд оролцогчдын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж шүүх хуралдааны товыг энэ сарын 17 хүртэл буюу өнөөдрийг хүртэл хойшлуулаад юм. Хуралдаан товлосон цагтаа буюу өнөөдөр  8 цаг 30 минутад эхэлсэн ч 2 шүүгдэгч ирээгүйн улмаас тэднийг албадан авч […]

-дээд-лиг-1280x487.jpg
2023-04-17 11:43
Монголын сагсан бөмбөгийн Үндэсний эрэгтэй Дээд лигийн плей-оффын финалд учраа таарсан Эрдэнэтийн Уурхайчид – Тэнүүн Өлзий Металл багуудын цувралын дөрөв дэх тоглолт өчигдөр болж өндөрлөлөө. Цувралд гурав дараалан хожиж илүү гэдгээ харуулсаар ирсэн Уурхайчид энэ удаад ч илүү тоглож 88-85 харьцаагаар хожсоноор цувралд 4-0 харьцаагаар ялж, анх удаа Дээд лигийн аварга боллоо. Өнгөрсөн жил байгуулагдаж, […]