3-р сарын 2-ны өдөр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд оролцогчдын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж шүүх хуралдааны товыг энэ сарын 17 хүртэл буюу өнөөдрийг хүртэл хойшлуулаад юм.
Хуралдаан товлосон цагтаа буюу өнөөдөр 8 цаг 30 минутад эхэлсэн ч 2 шүүгдэгч ирээгүйн улмаас тэднийг албадан авч ирэхээр болж, хуралдааныг 13.30 цаг хүртэл дахин хойшлууллаа. Шүүгдэгч Б.Будхүүгийн хувьд хуралдаанд ирэх замдаа осолд орсон тул гартаа боолт хийлгээд хуралдаанд очихоо мэдэгдээд байсан юм.
Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх эл хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд 460 гаруй эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгаа билээ.