images-1.jpg
2023-10-04 13:40
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга автобус худалдан авах тендерийн асуудлаар шалгагдаж байхдаа өөрийгөө хутгалж, гэмтээсэн гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар эх сурвалж “Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга шалгагдаж байхдаа өөрийгөө мэсээр гэмтээсэн нь үнэн. Биеийн байдал гайгүй”-г хэллээ. “Автобусны асуудлыг шалгах явцад “Zyle Daewoo Bus” болон худалдан авагч “Тэнүүн-Огоо” компанийн дунд зуучлагч хийж байсан […]

vu7rip_imported_image_x974.jpg
2023-10-04 10:42
Улаанбаатар хотод хийгдэж буй томоохон зам, гүүрийн засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар Замын хөгжлийн газраас мэдээлэл өгөв. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 27 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Наадамчдын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбосон гүүр, замын ажил 73 хувьтай байна. Зайсангийн хос гүүрний эхнийх нь ашиглалтад […]

147219362757bfe45bd5e65.jpg
2023-10-04 10:41
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Тахилтын зам дээр явган хүний гарцаар таван настай хүүхдийн хамт гарч явсан эмэгтэйг мөргөж гэмтээсэн осол гарчээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ сарын 2-ны 19:33 цагт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудал дээр “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 33 настай, […]

fakkmp_new_043cc4738100e939882848c841b1bfa3b8c624b3_x974-1280x1707.jpg
2023-10-04 10:38
Авлигын эсрэг хуульд заасны дагуу төрийн байгууллага, албан тушаалтны иргэдээс үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авахаар тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ АТГ авч ажилладаг. Тус газарт “Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр гэх газарт нэвтрэхэд автомашин бүрээс 6,000 төгрөг, машинд зорчиж буй том хүн бүрээс 2,000 төгрөг, хүүхэд бүрээс 1,000 төгрөгийн хураамж авч байна” гэх мэдээлэл иржээ. […]

maxresdefault-1280x720.jpg
2023-10-03 17:16
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2023.10.03/ өвөлжилтийн бэлтгэл ажил болон намрын ургац хураалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо. 2023 онд нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага сайн, 30 орчим хувьд нь дунд, 10 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн байна. Харин 2023-2024 оны өвөл, […]

15-1-1280x734.png
2023-09-29 13:05
ХҮН намаас нийслэлд автобус худалдан авалтын асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Улсын төсвөөр 810 автобус авлаа гэж ярьж байна. Бид өчигдөр Гурвалжингийн гүүрний урд байдаг “Тэнүүн-Огоо” компанийн Автобус-1 бааз дээр очиж үзлээ. Энэ нь ногоон гэж нэрлэгдээд буй автобусны бааз. Ногоон автобус дизель хөдөлгүүртэй. Уг автобусыг “ZYLE Daewoo” компаниас нийт 600-г […]

wu45wq_382319400_622264390079715_4951500406129889655_n_x974-1280x854.jpg
2023-09-29 13:02
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Зэвсэгт хүчний сайд Жеймс Хийппи 2023 оны есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд Жеймс Хийппи, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блит болон албаны бусад төлөөлөгчдийн хамт өчигдөр […]

61-1280x763.png
2023-09-29 13:00
Британийн хамгийн алдартай мод гэгддэг Sycamore Gap нэртэй агч модыг тайрсан хэрэг өчигдөр гарч, хүмүүсийг гайхшируулжээ. Хойд Английн нутагт, Ромын эзэнт гүрний баруун хойд хил байсан Адрианы хана хэрэмний дэргэд хэдэн зуун жил ганцаараа тасарч ургасан энэхүү алдартай модыг тайрсан хэрэгт нутгийн оршин суугч 16 настай хүүг сэжиглэн баривчилсан байна. 1991 онд Холливүүдийн од Кэвин […]

0ms63m_384307146_185147827945759_6188772634485253131_n_x974-1280x853.jpg
2023-09-29 12:54
Экологийн цагдаагийн албаны алба хаагчид нийт 36 орчим хүний хууль бусаар алт олборлосон үйлдлийг таслан зогсоож, техник хэрэгслийг хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн мэдээллээ. Одоогийн байдлаар эдгээр этгээдэд байсан 135 сая орчим төгрөгийн алтыг хурааж авчээ. Тодруулбал Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан […]

ocyh6h_zaisan_x974.jpg
2023-09-29 12:51
Туул гол дээгүүрх Зайсангийн шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр/2023.09.29/ 13:00 цагт нээхээр болсныг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ. Шинээр баригдсан 225 метр урттай Зайсангийн хос гүүр нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээ замтай, 35,000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болжээ. Одоогийн буюу хуучин гүүрээр хоногт 22,000 тээврийн хэрэгсэл зорчдог […]