Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга автобус худалдан авах тендерийн асуудлаар шалгагдаж байхдаа өөрийгөө хутгалж, гэмтээсэн гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар эх сурвалж “Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга шалгагдаж байхдаа өөрийгөө мэсээр гэмтээсэн нь үнэн. Биеийн байдал гайгүй”-г хэллээ.

“Автобусны асуудлыг шалгах явцад “Zyle Daewoo Bus” болон худалдан авагч “Тэнүүн-Огоо” компанийн дунд зуучлагч хийж байсан байж болзошгүй хоёр солонгос иргэнийг баривчилсан.

Мөн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хоёр дарга, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хоёр гээд нийт дөрвөн хүнийг цагдан хорьж, таван объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа”-г АТГ мэдээлсэн юм.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн