2023-06-16 10:03
Франц улсын “Орано групп”-тэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг “Орано групп”-ийн төлөөлөгчидтэй уулзжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан тус ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажиллаж, үйлдвэрлэлийн явцтай танилцсан. Ажлын хэсэг өчигдөр /2023.06.15/ хөрөнгө оруулагч талтай эхний уулзалтаа хийсэн байна. […]