“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох танхайн хэрэг олонд ил болоод тав хонож байна. Түүнд Эрүүгийн хуулийн гурван ч зүйл заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол прокурор баталсан гэх мэдээлэл бий.
Соёлын сайдын будилаантай ажлууд, аавынх нь хэрэг олны дургүйцлийг ихэд төрүүлж байна. Тэдний шуугиан тарьсан асуудлууд Монгол даяар бус олон улсад ч яригдаж эхэлжээ.
Шившигтэй байдалд орсон Соёлын сайд
Монгол Улсын Соёлын сайд, “Britain’s Got Talent”-ын Монгол дахь франчайзыг эзэмшигч, Саймон Коуэллийн бизнес хамтрагч Ч.Номин Монгол төрийн шударга ёсны зарчмыг уландаа гишгэж байна.
Тэрбээр Саймон Коуэллтэй холбоо тогтоон, “Авьяаслаг монголчууд” шоуг Монголд амжилттай зохион байгуулж буй. Гэвч өдгөө түүнийг хууль хяналтын байгууллагаас авлига, хээл хахууль авч, менежментийн буруутай үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шалгаж байна.
Соёлын сайдын аав Л.Чинбат гэр бүлийн бизнесээ хэвлэл мэдээлэл, газар тариалан, хөдөө аж ахуй, уул уурхай гээд олон салбарт өргөжүүлсэн. Гэвч сүүлийн үеийн үйл явдлууд тэдний нэр хүндийг унагав. Аав, охин хоёр хамтдаа авлига, хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдсан явдал бизнесийн үйл ажиллагаанд нь маш ноцтойгоор нөлөөлж байгаа аж.
Түүгээр ч зогсохгүй Ч.Номинг Соёлын сайдаар томилсон шийдвэр шүүмжлэл дагуулах болов. Салбарын мэргэжилтнүүд болон олон нийтийн хувьд түүнийг сайдаар томилсон шийдвэр Монгол Улсын соёлын салбар дахь шударга байдлыг алдагдуулж байна гэж үзэж буй юм.
Ч.Номин сайдын аав Л.Чинбат өнгөрсөн зургадугаар сарын 15-нд танхайн хэрэгт холбогдсоноор асуудал шинэ шатандаа гарав. Түүний холбогдох, газрын маргаанаас үүдсэн танхайн хэргийн ноцтой бичлэг ил болсон.
Дүрс бичлэгт тэрбээр том оврын машин жолоодож, орон нутгийн иргэдийг хөөж мөргөн, хүнд бэртээгээд орхиж явсныг харуулжээ. Харамсалтай нь, хууль сахиулах байгуулагынхан түүнд хариуцлага тооцолгүй орхисны улмаас олон нийт шударга ёс тогтоохыг шаардан эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлж байгаа билээ.
Монголд баялгийн тэгш бус хуваарилалт, авлига газар авсан нь санаа зовоосон асуудал болоод буй. Харамсалтай нь, Британийн нэр хүндтэй компаниуд тэр дундаа ВВС, Саймон Коуэлл нар Монгол дахь авлига, хууль бус ажиллагаатай шууд бусаар холбогдож, нэр хүнд нь тэр хэрээр унаж буй мэдээлэл байна.
Засгийн газрын сайдын аавын хувьд Л.Чинбатын гаргасан ичгэвтэртэй үйлдэлд хуулийн дагуу хариуцлага тооцож, шийтгэл оногдуулахгүй байх магадлал өндөр байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв.
Ч.Номинг “Авьяаслаг Монголчууд” нэртэй алдартай шоуг Монголд анх зохион байгуулсан тул Монгол Улсын Соёлын сайдаар томилсон гэдэг. Британийн засгийн газар, ялангуяа Саймон Коуэлл дээрх шударга бус явдлыг хэрхэн хүлээн авах нь асуулт болон үлдэж байна.
Л.Чинбат мэт эрх мэдэл, албан тушаалаараа халхавчлан, хариуцлага хүлээлгүй, шударга ёсыг уландаа гишгэлж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн бодит асуудал юм.
Нөхцөл байдлыг харгалзан үзэж, олон улсын байгууллага, засгийн газрууд Монгол Улсад авлига, хээл хахуулийг өөгшүүлж, хуулийн үнэт зүйлийг алдагдуулж буй тогтолцооны асуудлуудыг сайтар хянаж, шийдвэрлэх нь нэн чухал юм.