Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэхээр 19.629 ам метр талбайг засварлах, өргөтгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Энэ хүрээнд 5220 ам метр талбайн ажил бүрэн дууссан.
Энэ онд 111 байршилд зөвшөөрөлгүй 8771 метр урт хашаа чөлөөлөхөөр төлөвлөснөөс 26 байршилд 1905 метр урт хашаа буулгаад байна.
Ингэснээр нийт 66 байршилд 5032 метр урт хашаа чөлөөлж, ажлын хэрэгжилт 61 хувьтай байна.
Мөн 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөр төлөвлөсөн. Өнгөрсөн долоо хоногт таван байршилд 117 гарааш буюу нийт 68 байршилд 1121 гарааш чөлөөлж, ажлын гүйцэтгэл 48 хувьтай байна.