2023-08-23 15:12
Олон улсын хөтөлбөрт бүртгэгдээгүй мөртлөө Олон улсын хөтөлбөртэй гэж зарлаад иргэдийг төөрөгдүүлж, өндөр үнэ авдаг сургуулиудтай хариуцлага тооцно хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ. Тэрбээр “Энэ жил хувийн өндөр төлбөртэй хувийн сургуулиудад тодорхой шалгалт хийгдэж байна. Олон улсын хөтөлбөртэй гэсэн нэртэй мөртлөө хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиуд байна. Тиймээс есдүгээр сарын 5-наас өмнө олон улсын хөтөлбөртэй буюу Сингапур, Финланд, Канад сургуулиудад шалгалт […]