Говь-Алтай аймагт нас барсан хүн тарваган тахлаас болсон эсэхийг лабораторийн шинжилгээгээр тогтооно
2023-08-30 13:54
Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгдсэн, тарваган тахлаас болсон эсэхийг шинжилгээний хариугаар тогтоохыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ЗӨСҮТ/ мэдээллээ. Тус газраас мэдээлснээр 2023 оны наймдугаар сарын 29-нд Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгджээ. Уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСТ-д хийх юм байна. Шинжилгээний хариуг гарсан тухайн цагт […]